December 05, 2009
Хар галуу /тург гогоо/ багасгах, загас хамгаалах
Хөвсгөл аймаг Дархадын хотгорын гол нууруудад жилд 6000 орчим хар галуу нүүдэллэн ирдэг ба нэг галуу өдөрт багадаа 2 загас идэх ба тэгвэл нийтдээ өдөрт 12000 ширхэг /5 тонн орчим/ загас идэж, зуны 3 сард 400 орчим тонн загас идэж устгаж байна гэсэн судалгаа байдаг.
Иймээс нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, жуулчдын үнэтэй бүтээгдэхүүн, нутгийн /унаган/ ховор зүйл болох цагаан загас, тул загасаа хамгаалах үүднээс гол дайсан болох дээрхи зүйлийг агнаж, мах, өндөгийг хүнсний хэрэгцээ, сарвуу, хошуу, өд сөдийг үйлдвэрлэлд ашиглан эргэлтэнд оруулах боломж, санал байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment