December 05, 2009

About Huwsgul


Mongolia's most northern aimag, Khuvsgul (Khovsgol) is - with the possible exception of Arkhangai - the most scenic in Mongolia. This is a land of tall taiga forest, crystal-clear lakes, icy streams and lush grass. It does rain a lot during summer, but this only adds to the scenery: rainbows hang over meadows dotted with white gers and grazing horses and yaks. The best fishing is in the south, where the Ider, Bugsei, Selenge, Delger Moron and Chuluut rivers converge.The aimag is dominated by the magnificent Khovsgol Nuur, one of the most scenic spots in Mongolia. The lake is surrounded by several peaks of almost 3000m in height. To the West, there is the Darkhadyn Khotgor Depression, with plentiful forests and lakes. In this region, around Tsagaan nuur, live the fascinating, but fast disappearing, Tsaatan people, whose lives revolve around domesticated reindeer. Other ethnic groups include the Khaikh, Buryat, Uriankhai and Darkhad.
Moron. Population 28,000. Elevation 1283m. This rather scruffy aimag capital is cooler than most Mongolian cities, and has relatively few gers because nearby forests supply abundant timber. Moron (which means river) has few sights and most travellers just drive through en route to Khatgal at the southern end of Khovsgol Nuur. Museum. Given the variety of wildlife in the aimag, stuffed animals are, not surprisingly, the main feature of the museum. There's a large tusk from a woolly mammoth, but you won't see one of those in the flesh - they haven't inhabited this region for over 40,000 years. Photographic exhibits of the Tsaatan people are also intriguing.Danzandarjaa Khiid. The history of this khiid (monastery) is unclear, but the original monastery (Morongiin Khuree) was built around 1890 and was home to 2000 monks. It was rebuilt and reopened in June 1990, and now has 30 monks of all ages. It's a charming place, designed in the shape of a concrete ger, and contains a great collection of scroll paintings (thangka). Lake Hovsgol – 1645m above sea level, frozen from January until May, is located in the most northern province and called the „ Dark Blue Pearl“ of Mongolia. Untouched by industry and modern urban life, the Lake Hovgol’s water is unbelievable clear and clean. The scientists have announced that the lake contains 2% of world’s fresh water resources. The second largest fresh water lake in Central Asia is the home of the Tsataan Reindeers herders which live in this taiga and forest steppe since centuries. The best and fastest way to come to this area is by plane to Moron and then by four wheel cars.
Tsagaan Nuur. About 50km west of Khovsgol Nuur, in Renchinlkhumbe sum (district), is a large depression called Darkhadyn Khotgor, often referred to as Tsagaan Nuur (White Lake), after the main village in the area. The Darkhadyn Depression is roughly the same size as Khovsgol Nuur and was indeed originally formed as a glacial lake.The difficulty in reaching the region ensures that the unique Tsaatan people who inhabit the valleys are able to continue their traditional lifestyle - but tourism is slowly making an impact. Darkhadyn is one of Mongolia's strongest centres of shamanism.This is one of the best-watered regions in Mongolia: the aimag has about 300 lakes and 200 of them are in this area. The lakes are a vital part of Mongolia's very limited commercial fishing industry - white carp and trout are packed in salt and flown out to Ulaanbaator to be served in the fancier hotels. Salmon and huge taimen can also be found in the region.One definite drawback to visiting the region is the insects that invade the area.
Chandiman-Ondor & Surround. The village of Chandiman-Ondor, a day's drive East of Khatgal, is in a beautiful area, which would make a good exploratory trip for hardy travellers. The town also has a decent museum and dining rooms.Surrounding sites include the Bulnai hot springs, about 50km north-west of town, which offers simple cabins around a former Soviet resort. Further East, 30km south-east of Tsagaan-Nuur, is the Dayan Derkhiin Agui cave, considered holy by local Buddhists and shamanists, and a nearby ruined monastery. Many Buryats live in this area. With a few days up your sleeve this could make a rough but beautiful alternative route from Khovsgol to Bulgan. In the north-east of the aimag, the area around the Khokh, Arig and Kheven rivers, is particularly good fishing. Five rivers. About 50km South of Moron, on the border with the Arkhangai aimag, is an area where the Ider, Bugsei, Selenge,Delger Moron and Chuluut rivers converge. In September and October this is one of the best fishing spots in the country.

Хөвсгөл аймгийн танилцуулга


Хөвсгөл нь Монгол улсын хойморт оршдог аймаг юм. 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 23 сум, нэг тосгонтой засаг захиргааны 24 нэгжтэй.
Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.
Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцари хэмээн нэрлэдэг.

Хүн ам
Тус аймаг нь 123,416 хүн амтай.

Жижиг ястан, угсаатнууд
Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.
Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.

Газар зүй

Газрын гадаргуу
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.

Усан хангамж

Хөвсгөл нуур
Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.
Тус аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.
Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг.

Ургамал
Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.
Тус аймагт Вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, улаагана, хад, аньс, чонын хэл, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын улаан номонд оржээ.

Ан амьтан
Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага зэрэг үслэг ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж амьдардаг.

Тус аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэм загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ хэрэглэж байсан байна.

Тус аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна өрөвтас, гангар хун, хээрийн галуу, байгалийн нугас, явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд, бүргэд, алтайн хойлог, Азийн цууцаль, итгэлэн цахлай гэх мэт шувууд Дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий.

Ашигт малтмал
Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, шороон будаг, шохойн чулуу, гантиг, боржин, үүний зэрэгцээ хөнгөн үеийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялаг бий. Олон сая шоо метрээр тооцогдох ойн нөөцтэй.

Түүхт дурсгалт зүйл

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.

Тухайлбал Цагаан-Уул сумын Сангийн далайн хүрээ, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Эдийн засаг
Аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй юм. Хөдөө аж ахуйд мал аж ахуй голлох байр эзэлнэ. Аймгийн нийт нутгийн 57.7%-г хөдөө аж ахуй эдэлбэр газрын хэрэгцээнд ашигладаг.
Тус аймгийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон нутгийн шилмэл омгийн Дархад омгийн хонь, хогоргын улаан монгол, эрчимийн хар ямаа, тэсийн голын адуу зэргийг үржүүлэн ашиглаж байна. Тус аймгийн Цагааннуур суманд цаа бугыг өсгөн үржүүлдэг. Тус аймгийн Tариалан Эрдэнэбулган, Рашаант сумд газар тариалан эрхэлж ирсэн ба 2000 оноос нийт эргэлтийн талбай 20,4 мянган га–д хүрч жилд дунджаар 10,4 мянган га–д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна.

Боловсрол, аялал жуулчлал
Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.
Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг.

Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.
Манай аймагт гадаад, дотоодын бизнесүүд шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдэсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах Хөвсгөл нуурын сав нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий.

Түүхт хүмүүс
Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.

1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.
Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.
Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.

Сумд
• Алаг-Эрдэнэ сум
• Арбулаг сум
• Баянзүрх сум
• Бүрэнтогтох сум
• Галт сум
• Жаргалант сум
• Их-Уул сум
• Мөрөн сум
• Рашаант сум
• Рэнчинлхүмбэ сум
• Тариалан сум
• Тосонцэнгэл сум
• Төмөрбулаг сум
• Түнэл сум
• Улаан-Уул сум
• Ханх сум
• Хатгал сум
• Цагааннуур сум
• Цагаан-Уул сум
• Цагаан-Үүр сум
• Цэцэрлэг сум
• Чандмань-Өндөр сум
• Шинэ-Идэр сум
• Эрдэнэбулган сум

Хар галуу /тург гогоо/ багасгах, загас хамгаалах


Хөвсгөл аймаг Дархадын хотгорын гол нууруудад жилд 6000 орчим хар галуу нүүдэллэн ирдэг ба нэг галуу өдөрт багадаа 2 загас идэх ба тэгвэл нийтдээ өдөрт 12000 ширхэг /5 тонн орчим/ загас идэж, зуны 3 сард 400 орчим тонн загас идэж устгаж байна гэсэн судалгаа байдаг.
Иймээс нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр, жуулчдын үнэтэй бүтээгдэхүүн, нутгийн /унаган/ ховор зүйл болох цагаан загас, тул загасаа хамгаалах үүднээс гол дайсан болох дээрхи зүйлийг агнаж, мах, өндөгийг хүнсний хэрэгцээ, сарвуу, хошуу, өд сөдийг үйлдвэрлэлд ашиглан эргэлтэнд оруулах боломж, санал байна.

Шинэ фосфорид


Хөвсгөл аймагт Фосфоридын Хөвсгөлийн, Бүрэнхааны гэсэн 2 бүлэг орд байдаг байна Бүрэнхааны орд газар нь 183.9 сая тонны нөөццэй ба Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт хамаарах ба Хөвсгөл нуураас 120 км зайтай байдаг. Ногоон ургамалд 3 төрлийн химийн элемент агуулсан бордоо нэн чухал шаардлагатай ба үүний нэг нь Фосфорид юм. Дэлхийн нийт хүн амын бараг 1/3 орчим нь амьдарж буй Евроазийн эх газарт дэлхийн нийт Фосфоридын нөөцийн 20 хүрэхгүй хувь нь байх ба үүний дийлэнх хэсэг нь манай Бүрэнхааны орд газар бөгөөд энэхүү орд нь нөөц, агууламжаараа дэлхийд эхний 10-т ордог ажээ. Фосфорид нь байгаль дээр байхдаа ямар нэг сөрөг нөлөөгүй, усанд уусдаггүй байна.
Хөвсгөлийн Бүрэнхааны орд дээр хүрээлэн буй орчиндоо сөрөг муу нөлөөгүй, орчин үеийн техник, технологи, арга замыг нэвтрүүлсэн уул уурхайн, баяжуулах үйлдвэр байгуулж, тэндээс гаргаж авсан Фосфоридын баяжмалаа Эрдэнэтрүү тээвэрлэж тэндхийн цэвэр зэсийг хайлуулах аргаар гаргаж явцад гарсан хүхрийн хүчилтэй хольж, аммиактай хольж Фосфор, Азотын нийлмэл бордоо үйлдвэрлэх.
Дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж, газрын үржил шим буурч буй өнөө үед бордоо бол мөнхийн чухал хэрэгцээ, эдийн засгийн хямралтай холбоотой бүхий л бараа материал, түүхий эдийн үнэ буурч байхад зөвхөн бордооны үнэ л тогтвортой өсөж байна
Шинэ Фосфорид төсөл хэрэгжсэнээр 2142 ажлын байр шинээр шууд гарах ба үүнээс гадна Эрдэнэт, Мөрөнг холбосон төмөр зам, Мөрөн суманд дулааны цахилгаан станц, үйлдвэрлэлийн орчинд 10 мянга орчим хүнтэй орчин үеийн жишиг хот байгуулагдаж эдгээрийг дагаж жижиг дунд үйлдвэрлэл хөгжих таатай боломж, нөхцөл бүрдэж аймаг орон нутгийн хөгжилд чухал нөлөөтэй юм

Уушги уулан дахь буган чулуун хөшөө


Өнгөрсөн оны есдүгээр сард УМХГ-ын соёлын албанаас Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус аймгийн нутаг дахь Монгол Улсын эртний түүхийн дурсгалт газруудаар хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад тухайн үед хэд хэдэн зөрчил илэрчээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум эртний ховор нандин дурсгалт зүйлээр баялаг нутаг. Түүх
соёлын дурсгалт зүйлийг ач холбогдлоор нь хосгүй, үнэт, ердийн гэж зэрэглэдэг. Тэгвэл тус
сумын Уушиг уулын өвөрт орших буган чулуун хөшөө нь хосгүй хэмээх зэрэглэлд багтдаг юм билээ. Иймд соёлын өвийн тухай хуульд заасны дагуу хамгаалалтад авсан байна. Буган
чулуун хөшөөнүүдийг хамгаалах талаар аймгийн ИТХ-ын 2004 оны 53 дугаар тогтоол гарч
сурталчилгаа, үйлчилгээний хураамж авах, орлогыг зарцуулах зэрэг журмуудыг батлан “Далай ээж” нийгэмлэгт хариуцуулан гэрээ хийсэн гэх ч энэ нь цаасан дээр хараар тэрлэгдэж тамганы дардастай л үлдсэн аж.
Уушиг уул нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын баруун талд оршино. Цэлгэрхэн уулсын хөндийн
дунд орших сэлүүхэн өвөрт 14 ширхэг буган чулуун хөшөө байх. Нэг дор ийм олноороо буган чулуун хөшөө тааралдах нь ховор. Ганц нэг л бий. Эдгээр буган чулуун хөшөөг 2.3-4.8 мөндөртэй 0.5-1 метр хүртэл өргөн, 0.25-0.5 метр зузаан боржин чулуугаар үйлдсэн байдаг.
Бугануудыг загварчлан дүрсэлж хошууг нь ихэвчлэн хөшөөний орой руу хандуулан урласан нь бугыг тэнгэрийн амьтан гэж үздэг эртний нүүдэлчдийн зан үйлийн илэрхийлэл гэж үздэг.
Мөн хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар сар, түүнээс доош хөшөөний их
биед бугын дүрс урлан доогуур нь өргөн бүс татан чимэглэсэн байдаг. Энд буй зарим буган
хөшөөний орой нь хугарч, ар талыг нь нэлээд гэмтээсэн аж. Бодлогогүй нэгний энэ мэт үйдлээс болж эртний дурсгалын зарим дүрс нь тоймтой мэдэгдэхээ ч больжээ. Буган чулуун
хөшөөнд эртний хүмүүсийн эдлэлийг дүрсэлсэн байдгаараа түүхийн судлалд чухал ач холбогдолтой. Хөшөөнд нум сум, толь, таван талтай тагнай хээтэй бамбай, хөдөлмөрийн багаж зэвсэг болох зээтүү, бөөрөнхий толин чимэгтэй чичлүүр хутга, үл мэдэгдэх урт зэвсгийг дүрсэлсэн байдаг.
Зарим хөшөөнд хоёр бугыг хажуугаар нь сөргөлдүүлэн хөшөөний суурь луу хандуулан дүрсэлсэн нь ихэд ховорт тооцогдох дүрслэл.

Загас үржүүлэг


Ìîнгол орны агнуурын үнэт загасны нэг болох цагаан загас болон Монголын улаан номонд орсон тул загасны түрсийг авч зориудын аргаар үр тогтоон өсгөвөрлөж амьдрах чадвар бүхий жараахай бойжуулан нуур, голд шилжүүлэн байршуулах бага оврын завод байгуулан нөөцийг нь сэргээж зохистой ашиглах нөхцлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршино.
Энэ төслийн үр дүнд зохиомлоор үр тогтоон зориудын нөхцөлд тордож амьдруулсан тул болон цагаан загасны 1 саяаас доошгүй жарамгайг нуур голд шилжүүлнэ. Мөн загасчин-жуулчин авдаг жуулчны баазууд өөрсдийн эзэмшил гол нуураа загасжуулж хамгаалан дараа нь зохистойгоор ашиглах боломж бүрдэнэ

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ:
Энэ төслийг хэрэгжүүлснээр:
- Загас үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх, дадлага эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж тодорхой эрхэлсэн ажилгүй 10-12 хүн ажлын байртай болгоно.
- Устах аюул нүүрлэж байгаа тул, цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг энэ сав газрын голуудад зарим гол нууруудыг загасжуулах өргөн боломж нээгдэнэ.
- Аялал жуулчлал, спорт агнуурыг тогтвортой явуулах, агнуурын загасны нөөцийг зохистой ашиглах нөхцөл бүрдэнэ.
- Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон бага оврын цөөрмийн загасны үлгэр жишээ загвар аж ахуй бий болно.

Монголын тэргүүн баячууд


Хоёр сая зургаан зуу гаруй Монголчуудын хамгийн баян хvн нь хэн бэ гэсэн асуултын хариуг хvн бvхэн мэдэхийг хvсдэг. Тэгвэл энэхvv асуултын хариу гарчээ. Монголын толгой баянчуудыг 200 сая ам.доллараар хэмжигдэх хєрєнгєєр УИХ-ын гишvvн, БХЯ сайд Лу.Болд тэргvvлсэн байна. Тэрбээр Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бvлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн єндєр, хамгийн vнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мєн Лу.Болдынх...
Яаж баяжсан тvvхээс
Лу.Болд оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон гэдэг. Ардчилсан хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байхдаа М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бєгєєд компьютерийн наймаанаас нэлээдгvй ашиг олж тvvгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар єссєн бєгєєд одоо Монгол Улсын хэмжээнд эхнээсээ хоёрт ордог банк. Бас Бодь групп нь хамгийн том саалийн vнээ гэсэн vг. Бодь групп нь нэг хэсэгтээ мєнгє угаасан, Монголд цємийн хаягдал булах гээд.

Нэг vе Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн олон хэргvvдэд орооцолдож ихээхэн хэл амтай байлаа. Гэвч эл хэл ам аажмаар намжсан юм. Голомт банк нь 2004 онд Монголын шилдэг банкаар шалгарч байсан. Мєн хамгийн сайн менежменттэй банк бєгєєд нийт актив нь 200 тэрбум тєгрєгт дєхєж яваа. Удахгvй Монголдоо толгой цохих банк болох магадлалтай гэсэн.


УИХ-ын гишvvн асан Д.Туяа
УИХ-ын гишvvн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишvvн асан Д.Туяа 100 гаруй сая ам.долларын хєрєнгєтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо тєдийгvй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй vед “Эрдэнэт” vйлдвэрийг удирдаж, хєл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нєхєрлєж явсан домогт ноёнтныг монголчууд vгvйлж, эмгэнэн дурссаар байдаг.
Нєхрийнхєє ажил албыг залгамжилж vлдсэн хатагтай Д.Туяа хvvгийн хамт тєрийн албанд зvтгэж яваа ч, бизнесээ єргєжvvлж, хотын тєвд гоёмсог байр сvндэрлvvлж, “Капитрон” хэмээх євєрмєц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа юм. Хууль тогтоох байгууллагад ажилладаг тєрийн тvшээ эрхэм хатагтай бизнес, аж ахуйн vйл ажиллагаа удирдаж явуулдаг аж. Харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа “нvдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хєрєнгєєрєє аман хvзvvддэг УИХ-ын гишvvн Д.Туяа хотын тєвд долоон єрєє байранд амьдардаг байна.

Тvvний нєхрийн талаар хvн бvхэн мэдэж байгаа. Туяа гишvvн нєхрєєсєє 20,0 сая ам.долларын хєрєнгє євлєж аваад гадаадын банкинд байршуулсан хэмээн ярьдаг. Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт vйлдвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн vнэн дээр тоглож улсын хєрєнгє дундаас нь гайгvй ашиг олсон юм. Одоо хvртэл Отгонбилэг захирлын vvсгэсэн энэхvv бизнесийг нэгэн эрхэм атган суугаа гэнэ.



Гуравдугаарт Ж.Оджаргал
Монголын арван баяны эхний гуравт “MCS” группын ерєнхийлєгч Ж.Оджаргал бичигдсэн байна. Тэрбээр 50 гаруй тэрбумаар тооцогдох хєрєнгєтэй гэж яригддаг байна, “MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхсоор байгаа юм. Тус группээс “Анун”, “Анунгоо” тєв єргєн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж явуулдаг. Залуу бизнесмен “Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцааг эзэмшдэг аж. “Орчлон” дунд сургууль, “Орчлон” цогцолбортой, эрчим хvч, дэд бvтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд болох “Coca cola” ундааг vйлдвэрлэх эрхийг дєрвєн сая доллараар худалдан авснаар монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хvvдийн хамт амьдардаг ажээ.



4-рт. “НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй, 4-рт бичигддэг аж. “НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТЄХ-нд шууд єгєв. Мєн “Капитрон” банкинд ихээхэн хєрєнгє оруулсан нэгэн.


5-рт. “Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Тvvний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнvvдээс хамгийн нээлттэй, илэн далангvй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггvй нь гайхмаар. Тэрээр хотын тєвийн хоёр єрєє байранд, гэргий гурван хvvхдийн хамт “зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум тєгрєгєєр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын vнэтэй хєгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг “Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая тєгрєгийн ашиг олсон гэнэ.

Яаж баяжсан тvvхээс
Энэхvv нєхєр анх багаасаа бизнес хийсэн хvн. Тvvнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн єндєр vнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд vнээр єєр єнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хvн бєгєєд хуучин нийгмийн vеийн хамгийн том хувийн ємчтєн байсан байгаа юм. Энэ хvн улс тєр лvv ороогvй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол єдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хvн гэж би боддог юм.



6-рт. “Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хєрєнгєєр 6-рт бичигддэг. Улсын тєсєвт жил бvр 3-4 тэрбум тєгрєгийн татвар тєлдєг. Энэ эр 15-р хороололд “Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 єрєє сууцанд амьдардаг.

Яаж баяжсан тvvхээс
Энэ хvн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нєхдийн хамт єєрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн vед Сайд нарын зєвлєлийн гишvvн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган тєгрєгийн зээл авсан бєгєєд энэ нь тус хоршооны цаашаа єсч хєгжих гол эх vндэс нь болсон. Алтны маш их нєєцтэй уурхайнуудын хvчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сvvлийн жилvvдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нєгєє улс тєр, хэрэгтэй хэрэггvй баахан хєрєнгє оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний єртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нєєц болох халаасанд нь буй ашиглаагvй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.



7-рт. “Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есєн эрдэнийн дээд алтаар “занималддаг” энэ эрхэм худалч хvнд Монголын бvх аймагт алтны vндсэн ба шороон ордтой. “Монгол газар” алтны эрэл хайгуул, нєєц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сvvлийн vеийн тоног тєхєєрємжєєр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, vзмэрч ажиллуулж алтны ордыг илрvvлэхийг оролддог. “Цэцэг” зочид буудал, худалдаа vйлчилгээний “Цэцэг” тєвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй гэгддэг.



8-рт. “Алтай трейдинг” компанийг vvсгэн байгуулагч, УИХ-ын гишvvн, Ерөнхий сайд С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, “Скай” худалдааны тєв, “алтай кашемир”, “Скайтель” компанид хєрєнгє оруулсан. Мєн “Бороо гоулд” алтны уурхайд чамгvй хєрєнгє оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 єрєє байранд эхнэр, таван хvvхэдтэйгээ амьдардаг.



9-рт. 28 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй “Оюуны ундраа” группын ерєнхийлєгч С.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг тvvний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа vйлчилгээний томоохон тєвvvд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй УИХ-ын эрхэм гишvvн Сансар хороололд 4 єрєє байранд тун даруухан амьдардаг.



10-рт. “Женко” групын ерєнхийлєгч, УИХ гишүүн, ЗТБХБЯ сайд Х.Баттулгыг оруулсан байна. Ноён Баттулга 22 тэрбум тєгрєгийн хєрєнгєтэй гэдэг. Баянгол зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс” зэрэг vндэсний томоохон vйлдвэрийг удирддаг. “Коника” гэрэл зургийн студи, “Сити шоп” дэлгvvрийн сvлжээ ноён Баттулгын ємч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишvvнийх 11-р хороололд найман єрєє байранд эхнэр, дєрвєн хvvхдийн хамт амьдардаг.

Яаж баяжсан тvvхээс
Мєн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бєгєєд гадаадад тэмцээнд явахдаа хvртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Тvvнд мєнгєний амтыг мэдрvvлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зєєж борлуулсан, мєн Гvржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм. Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгvй их мєнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хvртэл тэр анх монголд байгуулж байсан. Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК , Худалдаа Хєгжлийн Банк, Хаан хvнс, C1 телевиз зэрэг монголын vндэсний томоохон компаниуд тvvнийх бєгєєд тvvнд хийж vзээгуй бизнес Монголд хуруу дарам цєєн. АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хvртэл тvvнийх. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн vйлдвэр нь тvvний бусад бизнесээ дэмжих саалийн vнээ болж єгдєг гэж сонссон юм байна.

Монголын топ баячуудаас єєр хvмvvсийн талаарх мэдээлэлийг хvргэе. Эдгээр хvмvvс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их мєнгєтэй болж чадсан хvмvvс байгаа юм.

Нэр нь Х
Энэ хvн зvгээр л нэг жирийн албан хаагч байсан бєгєєд Монголын нэгэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Тvvнд нэг хуучин танил нь 40 сая тєгрєгєєр хаана ч байдаг юм вэ нэгэн том обьектийг худалдаж аваач гэсэн саналыг тавьсан юм байна. Мань хvнд ямар ч мєнгє байгаагvй ч гэсэн очиж vзээд авмаар санагджээ. Тэгээд нэгэн найзаасаа байраа барьцаанд тавиад 40 сая тєгрєг зээлж авсан байна. Мэдээж авгай нь боож vхэх дєхсєн юм байна лээ. Энэ vед Солонгост ажилладаг дvv нь тэдний эзэд нь Монголд тахианы аж ахуй байгуулахаар сонирхож байгаа. Удахгуй Монголд очих гэж байгаа, та єєрт байгаа нєгєє барилгаа vзvvлээч гэж ээ. Нєгєє эр дvvгээсээ эзэд нь яг ямархуу барилга сонирхож байгааг сонсоод дахиад нєгєє найзаасаа 30 сая тєгрєг зээлж аваад барилгаа шувууны фермэрхvv болгож тохижуулсан байна. Тэгээд нєгєє Солонгосууд ирээд барилгыг нь vзээд шууд 250,0 мянган ам доллар єгєєд авсан гэж байгаам даа. Одоо энэ хvн мєнгєє банкинд хадгалуулчихаад хvvгээрээ амьдарч байгаа сурагтай.
Анх би vvнийг сонсоод итгээгvйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хvнээс єєрєєс нь сонсоод итгэсэн дээ.



Бридж группын Ганхуяг /УИХ гишүүн/
Энэ хvн Японд дээд сургууль тєгсєж ирсэн соц-ын vеийн анхны монгол оюутнуудын нэг юм. Монголд ирсэн даруйдаа Говь ХК -нд ажиллаж байсан бєгєєд эндээс ноолуур хэмээх бизнесийн vнэрийг авсан. 1990 оны эхээр цуг японд тєгсєж ирсэн хэсэг нєхдийн хамт орчуулгын товчоо нээсэн. Энэ товчооноосоо анхны мєнгєн хуримтлалаа олсон бєгєєд цаашаа ноолуурын бизнес эрхлэх болсон. “Говь”-ийн боловсруулсан ноолуурыг Япон, Европын орнуудад худалдаж тоймгvй их ашиг олж байсан. Улмаар Бридж ХХК -г хамтарч байгуулаад удалгуй єєрєє захирал нь болсон. Бридж групп нь бизнесийн хэд хэдэн салбарт vйл ажиллагаа явуулдаг бєгєєд гол ашгийн эх vvсвэр нь ноолуурын ганзагын наймаа гэж байгаа. 9-р сарын 11 – ний алдарт хэрэг явдлаар хамгийн том шаталт амссан боловч vvндээ нэг их алзаагvй гэж байгаа. Говь ХК-ны хувь эзэмшигч.



Номингийн Баярсайхан
Ардчилалын салхи vлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил єнгєрч байсан энэ vед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шvтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мєнгє гуйжээ. Энэ vед нь аав /Шагдарсvрэн УИХ-ын гишvvн асан/ нь тухайн vеийн валютын дэлгvvрvvдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зvйл зарж гайгvй мєнгє олдог байжээ. Аав нь єєрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хvvдээ єгєєд буцааж єсгєж єгєєрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч vзэж. Тэгээд євчтэй хэвтрийн ээж, хєгшин аавынхаа цуглуулсан мєнгийг буцааж яаж єгєх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгvvрээр ороход тэнд Монголд их vнэтэй байдаг нєгєє электрон бараанууд маш хямдхан vнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бvгдийн хайрыг булаасан охин байсан бєгєєд энэ охины буянаар энэ компани єдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгvvрийн хяналтын багцыг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шvvрсэн хэрэг болсон юм даа.