December 05, 2009

Загас үржүүлэг


Ìîнгол орны агнуурын үнэт загасны нэг болох цагаан загас болон Монголын улаан номонд орсон тул загасны түрсийг авч зориудын аргаар үр тогтоон өсгөвөрлөж амьдрах чадвар бүхий жараахай бойжуулан нуур, голд шилжүүлэн байршуулах бага оврын завод байгуулан нөөцийг нь сэргээж зохистой ашиглах нөхцлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршино.
Энэ төслийн үр дүнд зохиомлоор үр тогтоон зориудын нөхцөлд тордож амьдруулсан тул болон цагаан загасны 1 саяаас доошгүй жарамгайг нуур голд шилжүүлнэ. Мөн загасчин-жуулчин авдаг жуулчны баазууд өөрсдийн эзэмшил гол нуураа загасжуулж хамгаалан дараа нь зохистойгоор ашиглах боломж бүрдэнэ

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ:
Энэ төслийг хэрэгжүүлснээр:
- Загас үржүүлгийн чиглэлээр мэргэшсэн ажилтан бэлтгэх, дадлага эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж тодорхой эрхэлсэн ажилгүй 10-12 хүн ажлын байртай болгоно.
- Устах аюул нүүрлэж байгаа тул, цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх ажлыг энэ сав газрын голуудад зарим гол нууруудыг загасжуулах өргөн боломж нээгдэнэ.
- Аялал жуулчлал, спорт агнуурыг тогтвортой явуулах, агнуурын загасны нөөцийг зохистой ашиглах нөхцөл бүрдэнэ.
- Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон бага оврын цөөрмийн загасны үлгэр жишээ загвар аж ахуй бий болно.

No comments:

Post a Comment