December 05, 2009

Шинэ фосфорид


Хөвсгөл аймагт Фосфоридын Хөвсгөлийн, Бүрэнхааны гэсэн 2 бүлэг орд байдаг байна Бүрэнхааны орд газар нь 183.9 сая тонны нөөццэй ба Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт хамаарах ба Хөвсгөл нуураас 120 км зайтай байдаг. Ногоон ургамалд 3 төрлийн химийн элемент агуулсан бордоо нэн чухал шаардлагатай ба үүний нэг нь Фосфорид юм. Дэлхийн нийт хүн амын бараг 1/3 орчим нь амьдарж буй Евроазийн эх газарт дэлхийн нийт Фосфоридын нөөцийн 20 хүрэхгүй хувь нь байх ба үүний дийлэнх хэсэг нь манай Бүрэнхааны орд газар бөгөөд энэхүү орд нь нөөц, агууламжаараа дэлхийд эхний 10-т ордог ажээ. Фосфорид нь байгаль дээр байхдаа ямар нэг сөрөг нөлөөгүй, усанд уусдаггүй байна.
Хөвсгөлийн Бүрэнхааны орд дээр хүрээлэн буй орчиндоо сөрөг муу нөлөөгүй, орчин үеийн техник, технологи, арга замыг нэвтрүүлсэн уул уурхайн, баяжуулах үйлдвэр байгуулж, тэндээс гаргаж авсан Фосфоридын баяжмалаа Эрдэнэтрүү тээвэрлэж тэндхийн цэвэр зэсийг хайлуулах аргаар гаргаж явцад гарсан хүхрийн хүчилтэй хольж, аммиактай хольж Фосфор, Азотын нийлмэл бордоо үйлдвэрлэх.
Дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж, газрын үржил шим буурч буй өнөө үед бордоо бол мөнхийн чухал хэрэгцээ, эдийн засгийн хямралтай холбоотой бүхий л бараа материал, түүхий эдийн үнэ буурч байхад зөвхөн бордооны үнэ л тогтвортой өсөж байна
Шинэ Фосфорид төсөл хэрэгжсэнээр 2142 ажлын байр шинээр шууд гарах ба үүнээс гадна Эрдэнэт, Мөрөнг холбосон төмөр зам, Мөрөн суманд дулааны цахилгаан станц, үйлдвэрлэлийн орчинд 10 мянга орчим хүнтэй орчин үеийн жишиг хот байгуулагдаж эдгээрийг дагаж жижиг дунд үйлдвэрлэл хөгжих таатай боломж, нөхцөл бүрдэж аймаг орон нутгийн хөгжилд чухал нөлөөтэй юм

No comments:

Post a Comment